Шууд Chart

“Сар шинэ-2020”-ийн хүрээнд Баянхонгор дахь Цагдаагийн газар олон талын ажил өрнүүлж байна

2020-02-07 11:51:57

“Сар шинэ-2020” арга хэмжээ улсын хэмжээнд эхэлж байгаатай холбогдуулан Баянхонгор аймгийн цагдаагийн газраас олон талын арга хэмжээг зохион байгуулж байна.

Монголчуудын уламжлалт сар шинийн баяр болоход 20 хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд байна.

Иргэд баяртаа бэлдэх үеэр болон баярын өдрүүдэд гэмт хэргийн гаралт нэмэгддэг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, шуурхай илрүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас жил бүр “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулдаг.
Энэ арга хэмжээний хүрээнд Цагдаагийн газраас хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Мөн “Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр  олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулж, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналт шалгалт хийж ажиллаж байгаа юм байна. 

Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрмийн дагуу соёлтой оролцож, бие биедээ хүндэтгэлтэй хандахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Сар шинэ-2020”-ийн хүрээнд Баянхонгор дахь Цагдаагийн газар олон талын ажил өрнүүлж байна  
Үзсэн: 638 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй