Шууд Chart

Барилга, хот байгуулалтын сайд бизнес эрхлэгчидтэй уулзжээ

2014-03-26 13:10:02

Барилга, хот байгуулалтын сайд  Ц.Баярсайхан,  Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Улаанбаатар хот дахь томоохон цементийн үйлдвэр, арматур импортлогч компаниудаар орж бизнес эрхлэгчдийн санаа бодлыг  сонслоо.

Барилгын салбарын өсөлтийг дагаад гол нэрийн бүтээгдэхүүн болох цемент арматурын хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж байна. Өнгөрсөн жил 2.5 сая тонн цемент барилгын үйлдвэрлэлд хэрэглэгдсэн бол энэ жил өсөхөөр байгаа юм. Тиймээс урд хөршөөс эцсийн бүтээгдэхүүн цемент оруулж ирэхээс гадна клинкер хямд үнээр оруулж ирэх талаар яамныхан бизнес эрхлэгчидтэй ярилцжээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Барилга, хот байгуулалтын сайд бизнес эрхлэгчидтэй уулзжээ  
Үзсэн: 816 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй