Шууд Chart

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин төрсөн нутагтаа амарч байна

2020-02-10 11:56:45

Дэлхийн дуурийн урлагт цахиур хагалж яваа Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин эх орондоо иржээ. 

Гэхдээ одоогоор нийслэл хотод биш төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Халзан сумандаа амарч байгаа гэнэ.

Тэрбээр олон улсын дуурийн найм дахь удаагийн нэрэмжит шагнал болох дуурийн "Оскар”-т нэр дэвшээд буй. Энэхүү хүндтэй шагналд шилдэг симфони хөгжмийн удирдаач гурав, дуурийн найруулагчид гурав, театрын төрөлд гурав, урлагийн хувцасны дизайнерууд зэрэг 27 шилдэг урлагийн зүтгэлтнүүд багтсан байна.

Италийн Засгийн газар болон Ерөнхийлөгчийн ивээл дор, тус улсын Соёлын өв бүтээл, аялал жуулчлалын яам, Залуучуудын холбоод, Олон улсын дуурийн театруудын хамтарсан холбоод, Симфони найрал хөгжмийн холбоод болон “ВЕРОНА” сан зэрэг мэргэжлийн өндөр статустай, олон улсын сонгодог урлагийн сан хамтран тодруулж, ивээн тэтгэдэг аж.

Энэ удаагийн шагналд дэлхийн сонгодог урлагийн шилдгийн шилдэг 15 дуурийн дуучин өрсөлдөж байгаа юм байна.

Том уралдаанд оролцох гэж байгаа энэ цаг үед төрсөн нутагтаа золгож, уул усандаа залбираад буцвал хэрэг бүтэх биз ээ. 

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат жүжигчин Э.Амартүвшин төрсөн нутагтаа амарч байна  
Үзсэн: 670 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй