![](/uploads/201403/news/thumb/c6db9f98da13aeeabdc25803dbbda0af_x3.jpg)
Төсвийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад заасны дагуу нийслэл анх удаа бонд гаргахаар болсон.
Нийслэлийн удирдлагуудын мэдээлж буйгаар нийслэл бонд гаргах бэлтгэлийг бүтэн жил хийсэн аж. Өнөөдрийн байдлаар бонд гаргахад шаардлагатай зээлжих зэрэглэлийг тогтоох, өрийн удирдлагын менежментийг ажлыг үндсэндээ хийж дууссан бөгөөд ирэх дөрөвдүгээр сард нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэх ажээ. Хуралдаанаар батласны дараа Монгол Улсын Засгийн газарт өргөн барих юм байна.
Мөн Нийслэл 370 орчим тэрбум төгрөгийн нэг удаагийн бонд гаргахаар төлөвлөж байгаа ажээ.
Нийслэл бондыг удахгүй гаргана | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.