Шууд Chart

Эдийн засгийн олон улсын хэлэлцүүлэг болно

2014-03-26 13:59:05

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл өнөөдөр Монгол-Английн худалдааны танхимын захирал Жон Гроганыг хүлээн авч уулзлаа. 

Монгол-Английн худалдааны танхимын захирал Жон Гроганы хэлснээр Монгол-Английн худалдааны танхим энэ оны есдүгээр сард хөрөнгө оруулалт, эдийн засгийн томоохон хэлэлцүүлгийг Лондон хотод зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
 
Хэлэлцүүлгээр нягтлан бодох бүртгэлийг олон улсын хэмжээнд хүргэх, дотоодын олон улсын хуулийн тогтоомжийн уялдаа холбоог үүсгэх, хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэх зэрэг асуудлаар ярилцахаар төлөвлөж буй талаар хэлээд тус хэлэлцүүлэгт нийслэлээс оролцохыг урьсан юм. 
 
Нийслэлийн Засаг дарга “Есдүгээр сард болох хэлэлцүүлэгт би өөрийн биеэр очиж оролцоно. Цаашдаа хөрөнгө оруулалт, бонд гаргах ажилд та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байх болно” гэж хэллээ.
 
Монгол-Английн худалдааны танхимын захирал мөн нийслэл бонд гаргах асуудал ямар шатанд явагдаж байгаа талаар тодруулахад нийслэлийн удирдлагууд судалгааны ажлууд үндсэндээ хийгдсэн, ирэх сард нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг танилцууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Эдийн засгийн олон улсын хэлэлцүүлэг болно  
Үзсэн: 1226 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй