![](/uploads/201403/news/thumb/1aba6f75f788265218d15a14b57d52df_x3.jpg)
Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, БНСУ-ын Байгаль орчны яамны хамтын ажиллагааны хүрээнд энэ сарын 25-28-ны өдрүүдэд БНСУ-ын Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан Park Bo Hwan тэргүүтэй төлөөлөгчид манай оронд айлчилж байна.
Яамдын хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа, БНСУ-ын Сеораксан үндэсний парк хооронд тусгай хамгаалалттай газар байгуулах гэрээнд БОНХ-ийн дэд сайд БНСУ-ын Тусгай хамгаалалттай газар нутаг хариуцсан ажилтан нар гарын үсэг зурлаа.
Талууд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, биологийн төрөл зүйлийг хамгаалах, шинжлэх ухааны судалгаа шинжилгээ хийх, орчны бүсийн иргэдийн экологийн боловсролыг хөгжүүлэх, хоёр улсын улаан номонд орсон устаж буй болон ховордож байгаа амьтан, ургамлын аймгийн төрөл зүйлийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллах юм. Мөн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, хамгаалалтын захиргаадын боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, ажлын туршлага солилцох, техникийн туслалцаа үзүүлэх талаар гэрээнд тусгасан байна.
Тусгай хамгаалалттай газруудаа Солонгос улстай хамтарч хамгаална | ||
Үзсэн: 1019 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.