
Төв аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн долоо хоногт гэмт хэрэг болон зөрчлийн шинжтэй 90 гаруй дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээлэл өссөн байна.
Учир нь өмнөх долоо хоногт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой есөн дуудлага мэдээлэл бүртгэгдэж байсан бол өнгөрсөн долоо хоногт есөн нэгжээр нэмэгдэж, 18 дуудлага мэдээлэл бүртэгджээ. Энэ нь дээрх төрлийн дуудлага мэдээлэл 100 хувиар өссөн гэсэн үг аж.
Мөн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг зөрчил долоон нэгжээр буюу 75 хувиар өссөн талаар албаныхан хэлж байна. Тиймээс ард иргэдийг ахуйн хүрээнд архидан согтууралгүй, аливаа гэмт хэргээс өөрийгөө болон ойр дотны хэн нэгнээ байнга хамгаалж явахыг санууллаа.
Түүнчлэн зорилтот бүлгийн хараа хяналт шаардлагатай айл өрхийн хүүхдүүдийн судалгааг гаргаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж зөвлөгөөг цаг алдалгүй хүргэж байгааг онцолж байсан юм.
Төв аймагт гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг өсчээ | ||
Үзсэн: 580 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.