Шууд Chart

Дуучин Жастин Бибер ирэх тавдугаар сард аялан тоглолтоо хийнэ

2020-02-11 11:42:41

Дуучин Жастин Бибер бие даасан тав дахь цомгоо энэ баасан гарагт буюу гэгээн хайрын валентины өдөр худалдаанд гаргах гэнэ.

Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сарын 24-нд тус цомогтоо багтаасан "Yummy" хэмээх дуугаа Youtube хуудсандаа байршуулсан аж.

Мөн ирэх тавдугаар сарын 14-нөөс есдүгээр сарын 26 хүртэл Хойд Америкийн нийт 45 хотод аялан тоглолт хийхээр болжээ. Түүнчлэн 10 ангит баримтат кинонд тоглоод амжсан гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Жастин Бибер ирэх тавдугаар сард аялан тоглолтоо хийнэ   
Үзсэн: 928 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй