Шууд Chart

Коронавирусний үеэрх шалгалтаар аав хүү хоёр бие биенээ олжээ

2020-02-11 12:50:09

Коронавирусний аймшигт тахлын эргэн тойронд хүмүүсийн нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэсэн сонин хачин зүйл БНХАУ-д өдөр бүр хөвөрсөөр байгаа аж.

Уг тархалтын үеэр хүн бүрийн бичиг баримтын шалгалтыг маш сайн хийж байгаа юм байна. Тиймээс сураггүй алга болсон хүмүүс олдож, эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтнүүд ч баригдаж байна гэнэ.

Тодруулбал доорх гурван зурагт дараах үйл явдал өрнөжээ.

  1. Нэгэн Хятад эр халуунаа хэмжүүлэхгүй гэж машинаасаа буун зугтаж тогтмол усанд ороод утсаа маажаад өдөржин зогсчихсон гэнэ.

2. 12 жил бие биенээсээ төөрөлдсөн аав хүү хоёр уулзалдсан байна.

3. Нэгэн Хятад эр бичиг баримтаа шалгуулахдаа ихэд сандарсан байдалтай байхыг ажиглаад нягталж шалгахад 20 жилийн өмнө хүн амины хэрэг үйлдээд зугтсан гэмт хэрэгтэн байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коронавирусний үеэрх шалгалтаар аав хүү хоёр бие биенээ олжээ   
Үзсэн: 9259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй