Шууд Chart

Аюултай нян тээгчийн идэвхижилт дөрөвдүгээр сараас эхэлдэг

2020-02-12 09:12:44

Ойн хачиг нь гол мөрний ай сав дагуу болон хус, улиангар зонхилсон ой шугуй ихтэй найман аймгийн 17 суманд тархац ихтэй байдаг. Хачигт хазуулаад удвал үхэлд хүргэх ч аюултай төдийгүй олон төрлийн хүндрэл үүсгэх эрсдэлтэй.

Жил бүрийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачгийн идэвхижил өндөр болдог. Хаврын урь орж байгаа энэ үед иргэд амралт, чөлөөт цагаараа ууланд алхах, агаар салхинд гарах ихэсдэгээс хачигт хазуулсан хүний тоо ч нэмэгддэг байна.

Монгол Улсад хачгаар дамжин халдварладаг 28 төрлийн өвчин ЭМЯ-нд бүртгэлтэй байдгаас дөрвөн төрлийн өвчин зонхилах хувийг нь эзэлдэг байна. Манай оронд бүртгэгдсэн энэ төрлийн шавьжнаас хусны хачиг хамгийн хортойд тооцогддог.

Халдвартай хачигт хазуулах, хачгийг няцлах үед цусаар нь халдвар дамждаг. Энэ тохиолдолд өндөр хэмээр халуурах шинж тэмдэг илэрдэг. Тиймээс хамгийн түрүүнд эмнэлэгт хандаж мэргэжлийн эмчээр авахуулах шаардлагатай гэдгийг дархлаа судлаач эмч онцолж байна.  

Зооноз өвчин судлалын төвийхөн тандалт судалгаагаар аюултай нян тээгч зөөвөрлөгчийн тоонд шумуул ордог гэдгийг ч тогтоогоод байна. Иймээс ард иргэд аюултай халдарт өвчин тээгч, зөөвөрлөч, дамжуулагч хачиг болон шумуулаас өөрийгөө болон үр хүүхэд, гэр бүлээ хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг эмч зөвлөж байна.

Хачигт халдварын идэвхижил нь  цас ханзрах үеэс эхэлдэг төдийгүй цагаан сарын дараагаар болон тавдугаар сард өндөр түвшинд хүрдэг гэнэ.

Хачигт халдварын эрсдэл бүхий голомтот нутагт амьдардаг, тухайн газар зорчих хүмүүс уг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга нь дархлаажуулалт байдаг. Дархлаажуулалтын гурван тунг хийлгэх шаардлагтай. Эхний тунг 9-11 сард хийлгээд хоёр дахь тунг 14-30 хоногийн дараа хийлгэнэ. Давтан дарлаажуулалтыг жилийн дараа хийлгэдэг байна.

Иргэд ой бүхий бүс нутаг тэр дундаа ойн хачгийн голомттой газарт аялаж зугаалахдаа сэрэмжтэй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг сайтар мөрдөх шаардлагатай юм.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аюултай нян тээгчийн идэвхижилт дөрөвдүгээр сараас эхэлдэг  
Үзсэн: 1728 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй