Шууд Chart

Эрхүүд болох бөмбөгтэй хоккейн ДАШТ Монголын баг өрсөлдөнө

2020-02-12 10:29:34

ОХУ-ын Эрхүү хотод ирэх гуравдугаар сард бөмбөгтэй хоккейн ДАШТ болно. Тодруулбал  28-наас дөрөвдүгээр сарын 5-нд “А” хэсгийн тоглолт болох бол манай улсын шигшээ багийн багтсан “В” хэсгийн тоглолт гуравдугаар сарын 1-6-нд болох юм.

“А” хэсэгт Швед, ОХУ, Финланд, Казахстан, Норвег, АНУ, Герман, Эстонийн баг багтжээ. Монголын шигшээ баг “В” хэсгийн “А”-д Нидерланд, Унгар, Чех, Украин, БНХАУ-ын багтай хамт орж, эхний тоглолтоо гуравдугаар сарын 1-нд Хятадын багтай хийх байсан боловч тус улсын баг коронавирусийн халдварын улмаас тэмцээнд оролцуулахгүй гэдгээ мэдэгджээ.

Тиймээс FIB холбооноос тус хэсгийн хуваарийг дахин хийж, манай улсын багийг Швейцарын багтай өрсөлдүүлэхээр болж, Монголын шигшээ баг “В” хэсгийн “В”-д Их Британи, Япон, Латви, Словак, Сомалийн багтай таарсан байна.

Монголын багийн тоглолтын хуваарь

3-р сарын 1

11.30 цаг

Монгол – Сомали

17.00 цаг

Монгол –Словак

3-р сарын 2

10.00 цаг

Монгол – Япон

18.00 цаг

Монгол – Их Британи

3-р сарын 3

Монгол – Латви

3-р сарын 4-нөөс хасагдах шатны тоглолт эхлэх аж. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эрхүүд болох бөмбөгтэй хоккейн ДАШТ Монголын баг өрсөлдөнө  
Үзсэн: 1003 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 20:22
saihan bnaa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-12 18:35
ochij demjnee

Бидэнтэй нэгдээрэй