Шууд Chart

ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгсэл гардуулж өглөө

2020-02-12 17:44:43

Монгол Улсын хувьд шинэ коронавирусний халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангах, халдвар гарсан тохиолдолд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгалын бодисын нөөц бүрдүүлэх талаар шаардлагатай арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгаалалтын нүдний шил, үзлэгийн бээлий, амны хаалт N95, нэг удаагийн амны хаалт, нэг удаагийн халад гэсэн 5 нэрийн хувийн хамгаалах хэрэгслийг гардуулж өглөө. Уг арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар манай улсад дэмжлэг үзүүлэн нягт хамтран ажилладаг бөгөөд  тусламжаар ирсэн эмнэлгийн хэрэгслийг Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэн өглөө.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгсэл гардуулж өглөө  
Үзсэн: 1097 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй