Шууд Chart

Худал дуут мессэж тараасан иргэнийг илрүүлэн шалгаж байна

2020-02-13 11:04:17

Нийгмийн сүлжээ болон хувийн чатаар ирж байгаа “Дайны бэлэн байдалд шилжих шийдвэр ҮАБЗ-өөс гаргасан. Хөвсгөлд нэг хүн коронавирусийн халдвар авсан нь баталгаажсан” гэх дуут мессеж мэдээлэл нь худал, ташаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.

2020 оны 2 дугаар сарын 12-ний байдлаар Шинэ коронавирусийн/СOVID-19/ халдвар манай улсад бүртгэгдээгүй.

Зохион байгуулалтайгаар худал ташаа мэдээлэл тарааж, нийгмийг айдаст автуулах, эмх замбараагүй байдал бий болгохыг хүсч буй нийгмийн сүлжээний хэрэглэгчийг хуулийн байгууллагад хандан шалгуулж, хариуцлага тооцно гэлээ.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Худал дуут мессэж тараасан иргэнийг илрүүлэн шалгаж байна  
Үзсэн: 1327 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй