
WBC холбооны хагас хөнгөн жингийн аварга (57,2 кг) Гэри Расселль (31-1, 18 КО) Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогттой тулалдаж, аваргын бүсээ амжилттай хамгаалсан.
Гэри Расселль 31 тулалдахдаа ганцхан ялагдсан. Түүнийг ялсан боксчин бол сонирхогчдын боксын олимп, дэлхийн хошой аварга Украины Василий Ломаченко.
Гэри “Намайг ялсан ганц тамирчин болох Ломаченкогоос (14-1, 10 КО) даагаа нэхэх нь миний хувьд их чухал, зарчмын хэрэг юм. Харин тэр надтай тулалдах уу. Тулалдаасай гэж найдаж байна” гэж ярьжээ.
Ломаченко, Расселль хоёр 2014 оны зургаадугаар сард WBО холбооны хагас хөнгөн жингийн аваргын төлөө тулалдсан. Тун өрсөлдөөнтэй тулааны дараа шүүгчийн саналаар Ломаченко ялж байв.
Гэри Рассель: Ломаченкогоос даагаа нэхмээр байна | ||
Үзсэн: 1390 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.