Шууд Chart

Коронавирусний эсрэг дөрвөн вакцин боловсруулалтын шатандаа явна

2020-02-13 14:15:31

Коронавирусний эсрэг дөрвөн вакцин одоогоор боловсруулалтын шатандаа явна. Үүнээс хоёрыг нь 3-4 сарын дараа хүнд туршиж эхэлж магадгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэх захирал Сумия Шваминатан өчигдөр мэдэгджээ.

Женев хотноо энэ сарын 11-12-нд болсон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын чуулганы хүрээнд шинжээчид аль вакциныг нь нэн тэргүүнд туршиж үзэх вэ гэдгээ ярилцсан байна. Ингээд албан ёсны вакцин 12-18 сарын дараа л гарах боломжтой гэж үзсэн хэмээн Шваминатан хариулсан юм. Түүнчлэн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейсус шинэ коронавирусний өвчлөлийн шинэ тохиолдлын тоо тогтвортой болж эхэлсэн гэдгийг чуулганы сүүлчийн өдөр хэлжээ. Тэр дундаа шинэ коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн улс орнуудын тоо хоёрдугаар сарын 4-нөөс хойш огт нэмэгдээгүй гэсэн байна. Гэхдээ халдварын тархалт илт буурч байгаад тун анхааралтай хандахгүй бол өвчний дэгдэлт хаашаа ч эргэж мэднэ гэв.

Үүнээс гадна ДЭМБ-ын тэргүүн Тедрос Хонконгийн “Вестердам” аяллын хөлөг онгоцонд коронавирусний халдвар гарсан нь батлагдаагүй ч Азийн хэд хэдэн боомт хөлөг онгоцыг хүлээн авахаас татгалзсаныг эрс шүүмжилжээ. “Хэн нэгэн этгээд, эсвэл улс орныг ялгаварлах нь бидний ажилд саад л болно” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Коронавирусний эсрэг дөрвөн вакцин боловсруулалтын шатандаа явна  
Үзсэн: 1612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй