Шууд Chart

Японы Засгийн газар өчигдөр Ухань хотоос 197 иргэнээ татан авчээ

2020-02-13 14:47:23

Японы Засгийн газар өчигдөр БНХАУ-ын Ухань хотод байсан 197 иргэнээ онгоцоор татан авчээ.  

Тэднийг Чиба мужийн Кацура хотын зочид буудалд 14 хоног байрлуулж, үзлэгт хамруулан тусгаарлаж байсан аж. Тийнхүү тэд бүгд халдваргүй болох нь батлагдаж, эх орондоо очсон байна.  

Тэр үеэр Кацура хотын иргэд, хүүхдүүд түр байрлаж байсан зочид буудлын гадаа очиж “Бид та нартай хамт. Хичээгээрэй” хэмээн гэрэл асаах, тоглолт хийж, захидал бичин урам өгч байжээ.

Тэднийг гэртээ харихаар зочид буудлаас гарах үед нь Кацура хотын дарга болон иргэд халуун дулаанаар үдсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Японы Засгийн газар өчигдөр Ухань хотоос 197 иргэнээ татан авчээ   
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй