
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарахыг анхааруулж байна.
2020 оны 02 дугаар сарын 13-ны 20 цагаас 2020 оны 02 дугаар сарын 14-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 36-41 хэм, өдөртөө 20-25 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө бүх нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 28-30 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн өмнөд, өдөртөө нутгийн зүүн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр 14-19 хэм, хойд хэсгээр 21-26 хэм, өдөртөө бүх нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна.
2020 оны 02 дугаар сарын 15-наас 02 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх хугацаанд цас орохгүй. Салхи 15, 16-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна. 15-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Улаанбаатарт шөнөдөө 26 хэм хүйтэн | ||
Үзсэн: 668 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.