Шууд Chart

Багануур дүүрэг байгуулагдсан өдөр өнөөдөр тохиож байна

2020-02-14 09:26:20

Нийслэлийн Багануур дүүрэг байгуулагдсан өдөр өнөөдөр тохиож байна.

Тэртээ 1978 онд адууны бэлчээр нутаг байсан Нүүрэнтэйн тал хөндийд хүчит техникүүдийн моторын дуу цуурайтаж, ирээдүйд аварга том уурхай болох Монгол, Орос ах дүүсийн нөр их ажлын эхлэл тавигдсан түүхтэй.

Төд удалгүй хоёрхон жилийн дараа их уурхайг дагасан ажилчдад төр захиргаа, цагдаа, шүүх прокурорын үйлчилгээ үзүүлэх хэрэгцээ шаардлагын үүднээс Налайхын районд харьяалалтай байсан Багануурын хороо захиргааг бие даасан Багануурын район болгох тухайн үеийн АИХТ-ийн зарлигт Ж.Батмөнх дарга гарын үсэг зурснаар 1980 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийг Багануур дүүрэг албан ёсоор байгуулагдсан өдөр хэмээн үздэг билээ.

Өдгөө хагас наян жилийн нүүрийг үзэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүрэг байгуулагдсан өдөр өнөөдөр тохиож байна  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй