
Шинэ коронавирус дэгдсэний улмаас Засгийн газраас олон нийтийг хөл хорио оруулаад байгаа билээ.
Энэ цаг үед иргэд цагаан сараар засал номоо хэрхэн хийлгэх талаар гайхацгааж байв. Тэгвэл үүнд хариулт болгож, Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Тэрбээр Монголчуудаа томуугийн халдвараас сэргийлэхийн тулд Гандантэгчинлэн хийд өдөр бүр ном хурж байгаа. Мөн тусгайлан үрэл бэлтгэж, иргэдэд 14 салбар хийдээрээ дамжуулан тараана. Гэхдээ уг үрлээ эхний ээлжинд эмч нарт хүртээнэ гэсэн юм.
Түүнчлэн цагаан сарын ёс, ирэх хулгана жилийн зурлага, өнгийн талаар өгүүлэв.
Тодруулбал, XVII жарны төмөр хулган жил хөгшчүүдэд гайгүй залуучууд болон нялхаст хүндэвтэр. Харин дээдсүүд болон дунд дарга нарт нэлээн ширүүн байх төлөвтэй гэж зурлагад буусан. Байгаль дэлхийн хувьд жилийн дунд үеэс эхэлж бороо хур элбэгших тул тариа, ногоо элбэг байна гэсэн юм.
Үүний дараа тэрбээр “Гэхдээ энэ магадлал шүү. Хүн бүр өөрсдийгөө захирч, биеэ сайн авч явбал эерэгээрээ байна. Одоо дэгдээд байгаа энэ айхтар өвчний эсрэг шашин номоо уншиж, үрэл утлагаа хийж, цагаан сараар ном хурдгаараа хурна. Гэхдээ сүсэгтэн олныг олноор ирэхгүй байхыг уриалж байна. Засал номын хувьд карентин татарсны дараа лам нараа тусгайлан хувиарлаж хийлгэнэ” гэлээ.
Д.Чойжамц: Цагаан сараар ном хурдгаараа хурна | ||
Үзсэн: 1324 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.