
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, зүүн аймгуудын нутгаар хүйтэн, бусад хэсгээр хүйтний эрч суларна.
2020 оны 02 дугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос секундэд 6-11 метр, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 4-9 метр. Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 20-25 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Туул, Тэрэлж, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, Дорнод Дарьгангын талаар 8-13 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газраар 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм хүйтэн байна.
2020 оны 02 дугаар сарын 17-ноос 02 дугаар сарын 21-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 19-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор, 20-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, бусад хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр. Хүйтний эрч суларч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 18-23 хэм, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 10-15 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт өдөртөө 9 хэм хүйтэн | ||
Үзсэн: 939 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.