Шууд Chart

Орон сууцны эрхийн лавлагааг хэсэг хугацаанд онлайнаар олгоно

2014-03-27 09:45:16

Нийслэлээс хэрэгжүүлж буй “Ахмадын орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг сонгон шалгаруулах журмын дагуу бүрдүүлэх баримтын жагсаалтад нийслэлийн Архивын газраас “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагааг авахаар заасан.

Үүний дагуу хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш нийслэлийн Архивын газраас гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар  нийт 3119 иргэнд дээрх лавлагааг олгожээ.
 
Нийслэлийн Архивын газраас уг лавлагааг олгохдоо архивт ашиглагдаж буй Орон сууцны мэдээллийн сангийн программаас шүүн үзэж байгаа юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Архивын газарт хандах иргэдийн ачаалал нэмэгдэж, лавлагаа хүлээн авах, хариу олгох хугацаа уртсаж байгаа тул 2004 онд ашиглалтад орсон уг программд засвар шинэчлэл, хөгжүүлэлт хийх шаардлагатай болж байгаа аж.
 
Тиймээс “Улсаас орон сууц авч байсан эсэх” лавлагаа олгох ажлыг түр хугацаанд хаагаад байна. Нийслэлийн Архивын газрын мэдээлснээр программд шинэчлэлт хийж дуусах хүртэл иргэд Нийслэлийн Архивын газрын lavlagaa.ub.gov.mn цахим хаягт хандаж, зааврын дагуу лавлагааны захиалгаа өгөх боломжтой юм байна. Мөн цаашид лавлагаа хуулбар авах хүсэлтээ archive.ub.gov.mn болон lavlgaa.ub.gov.mn цахим хаягт хандаж, зааврын дагуу холбогдох лавлагаа мэдээллээ авах боломжтой ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Орон сууцны эрхийн лавлагааг хэсэг хугацаанд онлайнаар олгоно  
Үзсэн: 1205 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй