
Говь-Алтай аймгийн онцгой комисс хуралдаж, аймгийн Засаг даргын захирамжаар караоке, баарыг ирэх гуравдугаар сарын 2 хүртэл түр хугацаанд хаах шийдвэр гаргалаа.
Монгол Улсын Засгийн газраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжаар тодорхой шийдвэрүүд гарлаа.
Мөн сумдын засаг даргын тамгын газар, зарим алба, мэргэжлийн ангиудын үйл ажиллагааг тусгай горимд шилжүүлэх, цагаан сарын баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүний зар сурталчилгааг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон бусад хэлбэрээр түгээхгүй байх, нийтийн эзэмшлийн зам талбай, заал, худалдааны төвд хүнс, бараа бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалах, үзэсгэлэн худалдаа гаргахыг хориглох, аж ахуйн нэгж, байгууллагууд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх журмыг мөрдөх, нийт аж ахуйн нэгж байгууллагууд орчныхоо 50м хүртэлх газрын цас, мөс, хог хаягдлыг цэвэрлэхийг үүрэг болголоо.
Түүнчлэн шинэ коронавирусийн халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс гудамж, зам талбай, нийтийн эзэмшлийн болон үйлчилгээний газар, орон сууцны орчны газарт нус, цэр, шүлсээ хаяхгүй байх, ил задгай бие засах болон хог хаягдлаар орчноо бохирдуулахгүй байх иргэний үүргээ биелүүлэхийг уриалсан байна.
Говь-Алтай аймгийн Засаг дарга захирамж гаргажээ | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.