
Бөхийн төрлүүдийн 2020 оны насанд хүрэгчдийн Европын аварга шалгаруулах тэмцээн хоёрдугаар сарын 10-16-нд Италийн нийслэл Ромын “PalaPellicone” ордонд боллоо. 71 дэх удаагийн тэмцээнд “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев Европын наадмыг оролцуулаад тивдээ зургаа дахь удаагаа түрүүлэв. “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Франк Чамизо дөрөв дэх удаагаа тивдээ аваргалж, Польшийн Магомедмурад Гажиев, Гүржийн Гено Петриашвили, ОХУ-ын Артур Найфанов хоёр дахиа, үлдсэн нь анх удаа түрүүллээ. Манайхны эчнээ танил буриадын хоёр бөх зодоглосон бөгөөд Александр Богомоев Европын наадмын алтаа Ромд ихэрлүүлсэн бол Балдан Цыжипов хүнд жинд хүрэл медаль хүртэв. Буриад улсын түүхэнд хүнд жинд ЕАШТ-ий медаль хүртсэн анхны бөх болжээ. Эрэгтэйчүүдийн багийн дүнг таван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медальтай хойд хөршийн бөхчүүд 186 оноогоор тасархай тэргүүлж, Азербайжан (0+1+4) 116, Гүрж (1+1+2) 95 оноогоор хоёр, гуравдугаар байрыг эзлэв.
Эмэгтэйчүүдийн төрөлд олимп, дэлхийн аварга ОХУ-ын Наталья Воробьева, дэлхийн аваргын медалийн иж бүрэн цуглуулгатай Юлия Ткач гурав, дэлхийн хошой аварга Беларусийн Ванесса Колодинская Норвегийн Грейс Буллен нар хошой аварга болж үлдсэн зургаан жинд шинэ аварга төрөв.
Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр дөрвөн алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн ОХУ-ын бөхчүүд 190 оноогоор тасархай тэргүүлсэн. Ганцхан 57 кг-ын жинд Марина Симонян медаль хүртэж чадаагүй. Тэгвэл Украин (1+3+4) 155, Беларусь (1+0+2) 97 оноогоор удааллаа.
Тэмцээний дүн:
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Азамат Тускаев (ОХУ) 2. Сулейман Атли (Турк) 3. Стеван Мичич (Серб), Хорст Лер (Герман)
61 кг: 1. Александр Богомоев (ОХУ) 2. Бека Ломтазе (Гүрж) 3. Арсен Арутюнян (Армен), Николай Охлопков(Румын)
65 кг. 1. Курбан Шираев (ОХУ) 2. Ньургун Скрябин (Беларусь) 3. Эрик Арушанян (Украин), Али Рахимзаде (Азербайжан)
70 кг: 1. Магомедмурад Гажиев (Польш) 2. Агагусейн Мустафаев (Азербайжан) 3. Михаил Сава (Молдов), Хайдар Явуз (Турк)
74 кг: 1. Франк Чамизо (Итали) 2. Магомедрасул Газимагомедов (ОХУ) 3. Сонер Демирташ (Турк), Автандил Кенчазе (Гүрж)
79 кг: 1. Магомедхабиб Кадимагомедов (Беларусь) 2. Магомед Рамазанов (ОХУ) 3. Жабраил Хасанов (Азербайжан), Василий Михайлов (Украин)
86 кг: 1. Артур Найфонов (ОХУ) 2. Милес Амин (Сан-Марино) 3. Борис Макоев (Словак), Расул Тихаев (Беларусь)
92 кг: 1. Сулейман Карадениз (Турк) 2. Самуэль Шеррер (Швейцарь) 3. Асланбек Альборов (Азербайжан), Омаргажи Магомедов (Беларусь)
97 кг: 1. Абдулрашид Садулаев (ОХУ) 2. Альберт Саритов (Румын) 3. Элизбар Одиказе (Гүрж), Абрахам Конейдо Руано (Итали)
125 кг: 1. Гено Петриашвили (Гүрж) 2. Роберт Баран (Польш) 3. Жамалдин Магомедов (Азербайжан), Балдан Цыжипов (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Миглена Селишка (Болгар) 2. Оксана Ливач (Украин) 3. Милана Дадашева (ОХУ), Ксения Станкевич (Беларусь)
53 кг: 1 Ванесса Колодинская (Беларусь) 2. Жессика Блажка (Нидерланд) 3. Стальвира Оршуш (ОХУ), Анника Вендл (Герман)
55 кг: 1. Ольга Хорошавцева (ОХУ) 2. Соломия Винник (Украин) 3. София Маттссон (Швед), Бедиха Гун (Турк)
57 кг: 1. Грейс Буллен (Норвеги) 2. Алина Акобия (Украин) 3. Сара Линдборг (Швед), Ирина Курочкина (Беларусь)
59 кг. 1. Анастасия Никита (Молдав) 2. Биляна Дудова (Болгар) 3. Любовь Овчарова (ОХУ), Ангелина Лысак (Украин)
62 кг: 1. Юлия Ткач (Украин) 2. Инна Тражукова (ОХУ) 3. Таибе Юсеин (Болгар), Татьяна Омельченко (Азербайжан)
65 кг: 1. Мими Христова (Болгар) 2. Элис Манолова (Азербайжан) 3. Ирина Коляденко (Украин), Мария Кузнецова (ОХУ)
68 кг: 1. Ханум Велиева (ОХУ) 2. Далма Канева (Итали) 3. Алла Черкасова (Украин), Дануте Домикайтите (Литва)
72 кг: 1. Наталья Воробьева (ОХУ) 2. Мария Зельмаер (Герман) 3. Каталина Аксенте (Румын), Алина Бережная (Украин)
76 кг: Екатерина Букина (ОХУ) 2. Ясемин Адар (Турк) 3. Иселин Солхейм (Норвеги), Алин Роттер Фокен (Герман)










Оросын эрэгтэй, эмэгтэй бөхчүүд тивдээ тэргүүллээ | ||
Үзсэн: 1108 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.