Шууд Chart

Өнөөдөр хууль бус мод бэлтгэлийн талаар ярилцана

2014-03-27 09:52:18

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг өнөөдөр Төрийн ордонд зохион байгуулна.

Ярилцлагыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж үг хэлэх юм. Мөн "Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаа” сэдвээр Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Гантулга, “Ойн тухай хуулийн хэрэгжилт “сэдвээр Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлалын хяналтын хэлтсийн дарга Д.Цэрэндаш, “Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх” сэдвээр Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүн, доктор Н.Дашзэвэг нар илтгэл тавьж, оролцогчид санал бодлоо солилцох ажээ.

Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр хууль бус мод бэлтгэлийн талаар ярилцана  
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй