Шууд Chart

Шинэ коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо 1873-т хүрчээ

2020-02-18 09:35:07

Шинэ  коронавирусний халдвартай холбоотой өнөөдөр ирж байгаа шинэ  мэдээллүүдийг эхлээд  багцлан хүргэе.  Албан мэдээгээр   Хятад болон  хилийн  чанадын бусад улс орнуудад энэ вирусний халдвар авсан, нас барсан тоо ерөнхий дүнгээрээ нэмэгдсээр байгаа учир дэлхийн болон үндэсний эрүүл мэндийн байгууллагуудын мэргэжилтнүүд урьдчилан сэргийлэх  хамгаалах  хүчин чармайлтаа  сулруулахгүй байхыг анхааруулсан хэвээр  байна.

Гэхдээ халдварын  голомт болсон  Хятадын Хубэй мужийг  оролцуулахгүйгээр  албан  ёсоор батлагдсан  халдварын шинэ тохиолдлын  тоо  сүүлийн  13  хоног дараалж буурч байгааг өнөө өглөөхөн мэдэгдэж байсан юм. Гэвч   хэдхэн цагийн өмнө  Японы эрэг дээр тусгаарлагдсан Дайманд Принцесс хөлөг онгоцны  зорчигчдоос  99  хүнийх нь шинжилгээний хариу  эерэг  гарч халдвар авсан нь батлагдаад байна. 

Тиймээс  халдвар  авсан хүний тоо  73 333-т  хүрээд  байна.  Үүнээс 72 436 нь Хятадын, 897 нь дэлхийн  29 улсын иргэн байна. Халдварын уршгаар нас барсан хүний тоо 1873 хүрсний  дотор  гаднын улс орнуудад бүртгэгдсэн 3 тохиолдол  багтсан  байгаа юм.  Харин эдгэсэн хүний тоо 12712-т  хүрээд  байна.  Ням  гарагт  нийт  105  хүн энэ вирусний  халдварын уршгаар нас барснаас  100 нь  Хятадын Хубэй  мужид  бүртгэгдсэн  байна. Өнөөдрийн  байдлаар Хятадын 31 муж, автономит бүс нутагт онц байдлын нэгдүгээр түвшинг  зарласан хэвээр  байна. БНСУ-ын Ионхап  агентлагийн дамжуулснаар   Өмнөд  Солонгост шинэ  коронавирусний халдвар авсан  нь  оношлогдсон 30 дахь  тохиолдол бүртгэгдээд байна.

Түүнчлэн   Японд   коронавирусний  халдварын шинэ  5 тохиолдол  бүртгэгдсэнийг   өнөөдөр мэдээлж  байна. Тодруулбал  Канагава мужийн Сагамираха  хотын  эмнэлэгт өнгөрсөн 7 хоногт нас барсан  эмэгтэйг  асарч байсан эмнэлгийн ажилтан халдвар  авсан болох нь оношлогдсон  байна.  Мөн  аялал жуулчлалын Даймонд  Принцесс  хөлөг  онгоцонд  хөл  хорио  тогтооход  оролцож байсан нэг ажилтан  энэ  вирусний халдвар авсан нь батлагджээ. Токиогийн Ота  дүүргийн  эмнэлгийн  халдвар  авсан сувилагчтай хамт ажиллаж байсан   бас нэг  эмч  халдвар авсан нь  батлагдсан байна.  Тиймээс   Япон гэлтгүй  бусад  улс орнуудын эрх баригчид   эрүүл мэндийн яамныхан   халдварын  тархалтаас  урьдчилан сэргийлэх,  халдварын тохиолдол бүртгэгдсэн үед  авч  буй арга хэмжээнүүдээ сулруулалгүй өндөржүүлсэн  байдалд  ажилласаар  байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Шинэ коронавирусний халдварын уршгаар нас барсан хүний тоо 1873-т хүрчээ  
Үзсэн: 1196 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй