Умард Атлантын эвсэл ОХУ-тай идэвхтэй ил тод яриа хэлэлцээ хийж байгааг тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Иенс Столтенберг мэдэгдсэн байна. Тэрээр Ле Фигаро сонинд өгсөн ярилцлагынхаа үеэр ийнхүү мэдэгдсэн байна. Тодруулбал, НАТО ОХУ-ын яриа хэлэлцээний үеэр зэвсэглэлд хяналт тавих, эрсдэлүүдийг бууруулах зэрэг сэдвийг хөндөж хэлэлцэж байгааг тэрээр онцолсон байна.
Мөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга ОХУ бага дунд тусгалын пуужин устгах тухай гэрээг зөрчсөн ч илэн далангүй яриа хэлэлцээ хийж байгаагаа баталсан байна. Түүнчлэн НАТО гийн гишүүн орнууд нэгдсэн байр суурьтай байж нэг дуугаар ярих ёстойг энэ үеэрээ онцолсон.
Иенс Столтенберг Мюнхений аюулгүй байдлын асуудлаарх бага хурал дээр хэлсэн үгэндээ НАТО ОХУ-ыг тогтоон барих бодлогоо үргэлжлүүлж хориг арга хэмжээ авахыг дэмжиж байгаа ч харилцаагаа сайжруулна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн юм.
| НАТО: ОХУ-тай идэвхтэй, ил тод яриа хэлэлцээ хийж байна | ||
| Үзсэн: 908 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.