Шууд Chart

“Монгол ой” уралдааны ялагчид тодорлоо

2014-03-27 10:00:14

Дэлхийн ойн өдөр, Монгол Улсад ойн салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойг  угтан Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас нийт уран бүтээлч, сонирхогчдын дунд “Монгол ой” сэдэвт шүлгийн уралдаан зарласан.

Монгол орны нийт ойн сан бүхий газар нутаг, ой модны тухай уран, яруу шүлгийн аргаар илэрхийлж, нийт ард иргэдэд монгол орны ой, модыг хайрлах, экологийн онцлогийг таниулан мэдрүүлж, тарьж ургуулах, түүнийг хамгаалах ардын уламжлалт зан заншлыг өвлүүлэн үлдээх зорилготой энэ уралдаанд хот, хөдөөгийн 60 гаруй оролцогч уран бүтээлээ ирүүлжээ.
 
Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Ардын уран зохиолч П.Бадарчаар ахлуулсан шүүгчдийн баг дүгнэж, шалгаруулсан байна.
 
Уралдааны болзлыг хангаж, тэргүүн байрын шагналыг Улаанбаатар хотоос оролцогч Л.Торой “Нэг модны зай” шүлгээрээ хүртсэн байна. “Ганц улиас” шүлгээрээ Ж.Баярцэнгэл, “Бид-Ойн иргэд” шүлгээр Ш.Одбаяр хоёрдугаар байр, “Миний ирээдүйн цэцэрлэг” бүтээлээр Ц.Батгэрэл, “Монгол ой” шүлгээр О.Батхуяг “Ой хүн хоёрын яриа” шүлгээр З.Батжаргал нар тус тус гуравдугаар байр эзлэж, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулжээ.
Мөн тусгай байрын шагналыг “Монгол ой” шүлгээр 35 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхнаран, “Төгөл ой” шүлгээр Н.Энхтайван нар хүртсэн байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Монгол ой” уралдааны ялагчид тодорлоо  
Үзсэн: 13460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй