
Жүжигчин Г.Нарансолонго том охинтойгоо Монгол дээлний зураг авалтад анх удаа ороод байгаа нь энэ аж.
Түүний том охин БНСУ-д суралцдаг бөгөөд таван настайдаа Д.Золбаярын найруулсан "Усны үнэр" уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байсан билээ.
Харин ээж нь хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлж, өдгөө “Эмоци” продакшнд ажиллаж байна.
Мөн “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон билээ.
Тэрбээр жүжигчин С.Тэмүүжинтэй гэр бүлж гурав дахь хүүхдээ өлгийдөн аваад байгаа юм.
Жүжигчин Г.Нарансолонго том охинтойгоо Монгол дээлний зураг авалтад оржээ | ||
Үзсэн: 4241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.