![](/uploads/201403/news/thumb/e7dee6a309cdbec37d34232e2338bf39_x3.jpg)
Эрчим хүчний сүлжээн дэх алдагдлыг бууруулах, дамжуулах ажиллагааны үр ашгийг өсгөх, эрчим хүчний тоноглолуудын ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК болон Сименсийн автоматжуулалтын салбар хооронд гарын үсэг зурах ажиллагаа өчигдөр Эрчим хүчний яаманд боллоо.
Санамж бичигт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд “ЦДҮС” ТӨХК-ийн ТУЗ-ын дарга Д.Дэлгэрцогт, “Цахилгаан дамжуулах сүлжээ” ТӨХК-нийн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Ц.Жаргалсайхан, “Сименс” ХК-ийн дэд бүтэц, автоматжуулалтын салбарын дэд ерөнхийлөгч Роберт Деманн, тус компанийн “Эрчим хүчний автоматжуулалт” ХК-нийн захирал ноён Зенг Фенг нар гарын үсэг зуржээ.
Энэхүү санамж бичгийн хүрээнд дамжуулах сүлжээнд нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээ хийж, Монгол Улсын улам бүр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахуйц хяналтын системийн шийдлийг боловсруулж, хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Судалгааны үндсэн дээр тус компани хяналт удирдлагын систем ба дэд станцын автоматжуулалтын төхөөрөмжүүдийг нийлүүлэн, суурилуулж өгснөөр өндөр хүчдэлийн дэд станцуудад технологийн дэвшил хийгдэх ажээ.
Эрчим хүчний ухаалаг сүлжээг бий болгоно | ||
Үзсэн: 988 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.