Шууд Chart

Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч Диего Санчес байх нь ээ

2020-02-18 11:17:54

Ирландын тулааны сүпер од Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч Диего Санчес байх нь ээ.

Конор МакГрегор карьерийнхээ турш 25 тулаанд орж 21 ялан, дөрвөн удаа ялагдал хүлээсэн билээ. Гэхдээ 21 ялалтынхаа 18-ийг нь хүнд цохилтоор буулган авсан юм.

Тэгвэл энэ удаагийн өрсөлдөгчөөр тодорсон Диего Санчес нь хэдхэн хоногийн өмнө Бразилын тамирчин Мишель Перейратай тулалдан, ялалт байгуулаад байгаа билээ.  

АНУ-ын Рио Ранч хотын Санта Ана Оддын төв цэнгэлдэх хүрээлэнд болсон уг тулааны үеэр Мишель Перейра Санчесын толгойд хориотой цохилт хийсэн хэмээн үзэж, шүүгчид Диего Санчесийн талд ялалтыг өгсөн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Конор МакГрегорын дараагийн өрсөлдөгч Диего Санчес байх нь ээ  
Үзсэн: 1442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
аааахахаха [127.0.0.xxx] 2020-02-19 08:44
ёстой сайхан зөөлөн хоол бэлдэж өгч дээ, гэхдээ яахав аль алиндаа ашигтай, ялангуяа Диего Санчез хөөрхөн мөнгө цохичоод зодгоо тайлах нь
Зочин [127.0.0.xxx] 2020-02-18 21:49
Arichdee vgvi blgvide

Бидэнтэй нэгдээрэй