
Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс хамтран архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ.
Уг шалгалтад 42 аж ахуйн нэгжийн 46 объект хамрагдсан бөгөөд үйлдвэрлэсэн огноо тодорхой бус “Жем Интернэйшнл” ХХК-ийн “Жем драфт” шар айрагны үйлдвэрт үйлдвэрлэсэн “CRAFT” шар айрагнаас найман ширхэг (20800 төгрөг бүхий) авч худалдааны лангуунаас татан авхуулж, буцаалт хийлгүүлжээ.
Шалгалтын явцад хууль бусаар үйлдвэрлэсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа худалдсан, зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт болон гар дээрээс худалдаалсан зөрчил илрээгүй ба энэ үеэр шинэ коронавирусний халдварын болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар мэдэгдэл хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилласан байна.
Багануурт тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийжээ | ||
Үзсэн: 596 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.