![](/uploads/201403/news/thumb/d0f46a67a9d0ae8a6b6cb4c9385ed8ca_x3.jpg)
Олон улсын эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан Өвөрхангай аймгийн БОЭТ-ийн их эмч нарын дунд “Анагаахын шинжлэх ухааныг нотолгоонд тургуурлан хөгжүүлэх арга зам” сэдэвт онол, практикийн бага хурлыг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулжээ.
Илтгэлийн уралдаанд 10 гаруй судалгаа, илтгэл хэлэлцүүлэгдснээс нэгдүгээр байрт Эх барих эмэгтэйчүүдийн клиникийн их эмч М.Цэгмэд, Т.Даваадолгор нарын “Амьгүй төрөлтийн шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлийг судлах нь” сэдэвт илтгэл,
хоёрдугаар байрт, Уламжлалт анагаах ухааны, Зүү төөнө заслын ахлах зэргийн их эмч А.Оюунчимэг, их эмч Д.Аззаяа, Б.Батцэцэг нарын “Артерийн даралт ихдэх өвчинг нэг зүүний аргаар буулгах, эмчилгээний үр дүнг тооцох нь” сэдэвт илтгэл,
гуравдугаар байрт Монгол Улсын Хүүхдийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, АУМагистр С.Энхбаяр, Монгол Улсын Мэс заслын тэргүүлэх зэргийн их эмч, АУМагистр Н.Баярсайхан нарын “Өвөрхангай аймагт тохиолдож байгаа хүүхдийн гэмтлийн улмаас хэвтэн эмчлүүлэгчдийн байдалд хийсэн судалгаа” сэдэвт илтгэлүүд оржээ.
Энэ жилийн уралдаанд оролцсон илтгэлүүд нь эмнэлзүйн судалгааг түлхүү оруулж өгснөөрөө онцлог байлаа гэж зохион байгуулагчид мэдээллээ.
Эмч нар илтгэл тавьж өрсөлдөв | ||
Үзсэн: 1270 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.