
Мэргэжлийн боксын таван жингийн дэлхийн аварга Флойд Мэйведер холимог тулааны UFC холбооны аварга Хабиб Нурмагомедовболон тус холбооны хоёр жингийн аварга Конор МакГрегор нартай нэг өдөр тулалдсан ч чадна гэдгээ мэдэгджээ.
Флойд “ESPN”-д ярилцлага өгөхдөө “Хабибтай өдөр нь тулалдаад, үдэш нь Конортой зодолдоход би бэлэн байна. Хүмүүс 250 ам.доллараар хоёр тоглолт үзнэ гэсэн үг. Би Конортой тулалдахдаа нэг их бэлтгэл хийгээгүй. Хэрэв хүсвэл би Конорыг эхний үед л нам цохиж чадах байсан. Гэхдээ түүнд даагаа нэхэх боломж үлдээх гээд хүсээгүй юм” гэжээ.
Флойд Мейведер: Өдөр нь Хабибийг цохиод, үдэш нь Конортой тулалдсан ч чадна | ||
Үзсэн: 1470 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.