
Японы Айчи мужийн Оказаки хотын захиргаанаас энэ сарын 18-наас ирэх гуравдугаар сарын 7-ны хооронд тус хотод цугларалтад гарч, хамтарсан бэлтгэл хийх байсан бүх арга хэмжээг цуцалжээ. Үүнд Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл ч багтаж байгаа юм.
Японд коронавирусний халдвар өргөн тархаж байгаатай холбоотойгоор “Токио-2020” олимпын бэлтгэл хийх олон арга хэмжээ энэ мэтчилэн цуцлагдсаар байна.
Уг нь Монголын байт харвааны найман тамирчин, хоёр дасгалжуулагчийн хамт явахаар төлөвлөж байсан билээ.
Гэхдээ Монголын харваачид ирэх долоодугаар сард буюу олимпын үеэр Оказаки хотод байрлах төлөвлөгөө нь хэвээр байгаа аж.
Монголын байт харвааны хамтарсан бэлтгэл цуцлагдлаа | ||
Үзсэн: 605 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.