Шууд Chart

Дэлхийн загварын тайзан дээр анх удаа Монгол залуу алхлаа

2020-02-19 12:34:19

АНУ-ын Сан Франциско хотод өнгөрсөн нэгдүгээр сард зохион байгуулсан загварын шоунд Монгол залуу амжилттай оролцжээ. Түүнийг Бат-Эрдэнийн Батмөнх гэдэг.

Шоуны шалгаруулалтад 129 залуу оролцсоноос 12 нь шалгарч, дээрх хотод болсон "Fashion-2020" шоунд загвар өмссөн аж.

Б.Батмөнх нь өдгөө 24 настай бөгөөд дэлхийн загварын тайзан дээр анх удаа алхсан Монгол эрэгтэй модель болж байна.

Тэрбээр АНУ-ын “FRISC” агентлагийн гэрээт модель аж. Анх 19 настайдаа загвар өмсч эхэлснээс гадна бизнесийн чиглэлээр суралцсан гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн загварын тайзан дээр анх удаа Монгол залуу алхлаа  
Үзсэн: 940 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй