Шууд Chart

Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо

2020-02-19 13:13:22

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт одоогоос 5 сарын өмнө явагдсан юм. Тэгвэл энэхүү маргаантай сонгуулийн дүн саяхан л гарч, Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдоод байна.

Афганистан улсад ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт өнгөрсөн 9 дүгээр сарын 28-нд  явагдсан. Энэ сонгуулийн дүн мэдээ албан ёсоор 11 дүгээр сард гарах ёстой байсан юм. Гэвч саналын хуудсыг тоолох ажил будлиантай явагдсан гэж үзсэн учраас  дахин тооллого явуулсан байна.

Ийнхүү ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болсноос хойш 5 сарын дараа Афганистаны сонгуулийн хороо  дүн мэдээг албан ёсоор зарлажээ. Мягмар гарагт өгсөн мэдээллээр ерөнхийлөгч Ашраф Гани 50.64 хувийн саналыг авч, 50 хувийн босгыг давж чадсанаар ялагч боллоо. Харин түүний гол өрсөлдөгч  Гадаад Хэргийн сайд асан Абдулла Абдулла 39.52 хувийн саналыг авсан юм.

Сонирхуулахад, 2014 онд болсон ерөнхийлөгчийн сонгуулиар  Ашраф Гани болон Абдулла Абдулла нар мөн л хоорондоо өрсөлдөж,  Гани ялалт байгуулж байсан бол энэ удаагийн сонгуулиар адил үйл явдал тохиож байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Афганистаны ерөнхийлөгчөөр Ашраф Гани улиран сонгогдлоо   
Үзсэн: 853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй