Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намаас тус улсын удирдагч агсан Ким Чен Ирийн мэндэлсэн өдрөөр нэгдсэн чуулганыг зохион байгуулдаг уламжлалтай. Гэхдээ шинэ коронавирусийн тархалттай холбоотойгоор энэ жил тус чуулганыг цуцалсан байна.
Умард Солонгосын хөдөлмөрчдийн нам жил бүрийн 2 дугаар сарын дунд үеэр чуулдаг уламжлал 1995 оноос тогтсон юм. Энэхүү чуулганыг удирдагч агсан Ким Чен Ирт хүндэтгэл үзүүлэх, эргэн дурсах ажлын хүрээнд зохион байгуулдаг. Умард Солонгосын Хөдөлмөрчдийн намын ерөнхий нарийн бичгийн даргаар 1997 оноос 2011 оныг хүртэл ажилласан Ким Чен Ирийн мэндэлсэн өдөр 2 дугаар сарын 16-нд тохиодог байна. Харин энэ жил анх удаагаа тус чуулганыг зохион явуулахгүй талаар мэдээлжээ.
Шинэ коронавирусын тархалттай холбоотойгоор ийнхүү өнжиж байгаа талаар Өмнөд Солонгосын Нэгдлийн яамны сайд Ким Ён-чул мягмар гарагт албан ёсоор мэдэгдсэн байна. Мөн хоёр Солонгосын харилцааг нягтаршуулах зорилго бүхий Нэгдлийн яамны зүгээс коронавирусын тархалтын эсрэг Умард болон Өмнөд Солонгосчууд хамтран ажиллах хэрэгтэй байгааг хэлжээ. Саяхан Ардчилсан Солонгос өндөр халуунтай 140 орчим гадаадын иргэнийг үзлэгт хамруулж, дээрх иргэдээс шинэ коронавирусын халдвар илрээгүйг мэдээлсэн байна.
| Умард Солонгос жил бүр зохион байгуулдаг чуулганаа цуцалжээ | ||
| Үзсэн: 945 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.