Шууд Chart

БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын анхааралд...

2020-02-19 14:16:26

2020 оны хоёрдугаар сарын 19-ний 09.00 цагийн байдлаар БНСУ-д коронавирусний халдварын тохиолдол нийт 46 болж огцом өсөөд байна. Үүнээс сүүлийн 13 тохиолдол нь Умард Гёнсан мужийн Дэгү хотоос илэрсэн ба вирусний халдвар ахуйн замаар хурдацтай тархаж болзошгүй байна.

Одоогоор халдварын тохиолдлууд БНСУ-ын Сөүл, Инчон, Гуанжу, Кёнги мужийн Гуян, Пёнтек, Бүчон, Сувон, Гүри, Умард Чолла мужийн Гүгсан, Өмнөд Чолла мужийн Нажү, Умард Гёнсан мужийн Дэгү зэрэг хот болон Инчон ОУНБ-аас илэрсэн. Иймээс иргэн та Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан дараах зөвлөмжүүдтэй танилцаж, хэрэгжүүлэхийг уриалж байна.

- Гараа сайтар савандаж, тогтмол угаах
- Гар халдваргүйжүүлэгч хэрэглэх
- Хоол хүнсийг бүрэн гүйцэд болгож хэрэглэх
- Эмнэлэг, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ амны хаалт хэрэглэх
- Шувуу болон зэрлэг амьтдаас хол байх
- Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж, амны алчуур хэрэглэх
- Амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих

Хэрэв танд өндөр халуурах, ханиалгах, дотор муухайрч огих зэрэг өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 1339 /24 цагаар ажиллана/, Цагаачлалын албаны 1345 /09.00-22.00 цагийн хооронд монгол хэлээр хариулт өгнө/ тусгай дугааруудад болон ойролцоох эмнэлгийн байгууллагад хандана уу. БНСУ дахь нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr цахим хуудаснаас албан ёсны мэдээ, мэдээлэл авах боломжтой.

Мөн өвчний тархалтын нөхцөл байдал болон Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны Консулын хэлтсийн 02-798-1950 дугаарын утас, www.mongolembassy.com цахим хуудас болон “Embassy of Mongolia in Seoul” фэйсбүүк хуудаснаас мэдээлэлтэй тогтмол танилцаж байна уу.


БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа монголчуудын анхааралд...   
Үзсэн: 31910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Zochin [127.0.0.xxx] 2020-02-26 10:12
Solongosoos irsen humuus 14 honog tusgaarla geed baihad ail heseed zavaaraad yavaad bgaan bish biz bolioroi. Herev barigdval bid ta nariig ahiitgene shuu
...... [127.0.0.xxx] 2020-02-24 23:45
Манай аав ээж солонгос улсад ажилладаг агаарын зам хаасан гэсэн нэг л өдөр аав ээжийнхээ хоолойг сүүлийн удаа сонсож байх вий гэхээс маш ихээр айж байна надад болон миний аав ээжид туслаач монгол хүмүүсээ татаж авч болохгүй юм уу аав ээжийгээ алдах вий гэж маш их айж байна надад туслаач гуйя
Zochin [127.0.0.xxx] 2020-02-22 19:44
Солонгосоос ирэхийг болиулж агаарын хилийг хаагаачээ
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 13:23
Taalagdlaa ariun tsewer sain sahi
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 20:21
аминдаа хайртай нь буцсан нь дээрдээ.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 18:55
Burhan urshuuguurei.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 17:36
Хилийн хориг тавихгүй бол бас л биш боллоо. Монгол, Солонгос гэлтгүй байгаа байгаа газартаа өөрсдийгөө хамгаалаад суурин байцгаагаарай!
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 17:00
энэ тоо нь 82 юм уу 46 юм уу мэдээлэлүүд зөрөлдөөд байхын
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 11:18
KONSULAA AJILAA HII UTSAA AV
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 11:03
Solongoschuud maskaa zuuhgui shahuu bh yum onoodoroos gants neg tsetserleg haaj bna , sonin uym ovchin ihseed gechiheed uych boloogui uym shig l bna d
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 10:59
Darhalt n ihseed mask gaduur oldohgui blee bolgoomjtoi bgrai!!!
bolroo [127.0.0.xxx] 2020-02-20 08:53
Hariin hvmvvs buyu huuli bus hvmvvs ter vngvi vzej baigaa shinjilgeend n hamragdaj boloh bolwu
ajil [127.0.0.xxx] 2020-02-20 09:19
huuli bus geheer haan ch uzuulj boldogguimu yamarch emlegt ochood uzuulj boliishde mungiin tuluud
tse [127.0.0.xxx] 2020-02-21 11:15
hariin humuus corona virusiin shinj temdeg ilervel emnelgiin tuslamj uilchilgee avch bno shuu tsagdaa immigrationruu medegdehgui gesen
Зочин [127.0.0.xxx] 2020-02-19 22:51
Бурхан өршөө
123 [127.0.0.xxx] 2020-02-19 20:36
Их тархаагүй дээр нь эртхэн эх орондоо ирцгээ
tse [127.0.0.xxx] 2020-02-21 11:17
48mongolchuud yaj butsdiin eh ornoo suiruulehgeegui l yum bol teglee ch end emnelgiin tuslamj uilchilgee ni arai hureltseetei blgui de
Зочин [127.0.0.xxx] 2020-02-26 10:16
Yaag unen. Naashaa irj yahiin. Eh ornoo hairla
Ллл [127.0.0.xxx] 2020-02-19 19:23
48.000 монголчууд хянамгай л байгаарайдаа

Бидэнтэй нэгдээрэй