Шууд Chart

ЯПОН: “Lawson” сүлжээ дэлгүүр худалдагчгүй үйлчилгээг нэвтрүүлнэ

2020-02-19 14:23:03

Японы сүлжээ дэлгүүр болох “Lawson” компани электроникийн компани болох Фүжицүтэй хамтран, худалдагчгүй худалдааны үйлчилгээг санал болгож байна. Туршилтыг Кавасаки хотод байрлах Фүжицү компанийн офиссын ойролцоо  шинээр нээгдэж буй  Lawson дэлгүүр дээр туршиж байна.

Үйлчлүүлэгчид энэ дэлгүүр рүү орохоосоо өмнө утсан дээрээ тусгай апплэйкшн татаж авах бөгөөд нүүрний төрхөө таниулж, алганы хээгээ уншуулах юм. Мөн дээрээс нь банкны картынхаа мэдээллийг тус апплэйкшнд оруулна. Үйлчлүүлэгчид дэлгүүрийн гадна байрлах сканераар алганы хээгээ таниулснаар дэлгүүрийн хаалга нээгдэн, дотогш орох боломжтой.

Энэхүү бүх зүйлс  нь автомат дэлгүүрийн худалдааны тавиуруудад жин мэдрэгчийг суурилуулж өгсөн бөгөөд дэлгүүрийн таазанд бэхэлсэн камерууд хэрэглэгч ямар бараа бүтээгдэхүүнийг сонгон авч байгааг таньж тогтоодог юм. Ийнхүү бараагаа сонгон авсны дараагаар  худалдан авагчийн утасны аплекшнээр автоматаар гүйлгээ хийгдэж, удахгүй баримт нь ирдэг байна. “Lawson” компанийн  ахлах албан тушаалтнууд иймэрхүү орчин үеийн үйлчилгээ  ажиллах хүчний хомстлын  асуудлыг шийдвэрлээд зогсохгүй хэрэглэгчдийг татах сайн арга байж болохыг онцолжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ЯПОН: “Lawson” сүлжээ дэлгүүр худалдагчгүй үйлчилгээг нэвтрүүлнэ   
Үзсэн: 896 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй