Шууд Chart

С.Мөнхбат: 38 бөхөөс допинг илэрсэн гэдэг нь худлаа байгаасай

2020-02-20 10:03:12

Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, Монгол Улсын аварга Сүхбаатарын Мөнхбаттай цаг үеийн болон Монгол түмний уламжлалт цагаан сарын ямар үе сэтгэлд нь хоногшсоныг сонсов.  

Тэрбээр Монголын үндэсний бөхийн 20 дахь аварга бөгөөд төрийн их баяр наадамд үеийн нөхдөөсөө хамгийн олон буюу есөн удаа шөвгөрөөд байгаа хүчтэн билээ.

-Сайхан өвөлжиж байна уу. Бэлтгэл сургуулилт сайн биз дээ?

-Сайхаан, сайхан өвөлжиж байна уу. Бэлтгэл давгүй байгаа. Короновирус гэдэг айхтар өвчнөөс дэлхий дахин сэрэмжилж байгаа энэ үед олон нийтийг цугларахыг хориглоод байгаа. Тиймээс би өдөр бүр “Наадамценр”-т л зөвхөн хүчний бэлтгэл хийж байна. Зарим үед сагсан бөмбөг ч тоглож байна. Хөл хорио зогсохоор үндсэн бэлтгэлдээ орно оо.

-Цагаан сарын барилдааныг цуцлах болсныг та анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Дэлхий дахинаа энэ аюулт өвчнөөс урьдчилан сэргийлж олон арга хэмжээ авч болохоор цагаан сарын барилдаан цуцлагдсан нь зөв. Нэг удаа өнжихөд яах вэ дээ.

-Энэ шийдвэрийг гарахаас өмнө Монгол Улсын аварга Н.Батсуурь, Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд хэвлэлийн бага хурал зарлаж, МҮБХ-ны “Их эе” болон Цэцдийн зөвлөлийн хурлыг ойрын хугацаанд хуралдуулахыг шаардсан. “Хэрвээ үгүй бол бид цагаан сарын барилдаанд зодоглохгүй” гэж байсан. Тэр хэвлэлийн хуралд та оролцоогүй ч санал нэгтэй байгаагаа мэдэгдсэн байсан. Хэрвээ энэ хөл хорио тогтоогдоогүй байгаад дээрх хурал болохгүй байсан бол та нар барилдахгүй байх байсан уу?

-Бөх сонирхогчид МҮБХ-г хоёр хуваагдсан болохоор биднийг мөн адил хоёр тал болчихлоо гэж ойлгоод байгаа. Угтаа бол тийм зүйл биш юм. Бид нэгдсэн хэвээр байгаа. Хамгийн гол нь манай үндэсний бөхийн холбоо хоёр хэсэг болчхоод байгаад Монгол Улсын аварга цолтой хүний хувьд тун харамсалтай санагдаж байна. Үүнээс болж Монголын дархлаа, өв уламжлал, түүх соёл эвдэгдэх аюулд ч хүрч мэднэ. Үүнийг цэвэр сайхан болгохын тулд допингоос эхлээд олон ажил бий.

-“2010-2019 оны улсын баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авахад 38-аас нь илэрсэн нь тогтоогдлоо” гэж АТГ мэдэгдсэн. Гэхдээ бөхчүүдийнхээ дунд байдаг таниас асуухад үнэндээ тийм зүйл байх боломж байдаг юм уу?

-Яг үнэндээ би тань шиг л ойлголттой байна. Гэхдээ би худлаа байгаасай гэж бодож байна. Гагцхүү албаны хүмүүс нь зарлаад гаргаад ирсэн юм алга. Миний хувьд хэрвээ тийм асуудал байгаа бол тэднийг аль болох хурдан зарлаасай гэж хүсч байна. Тэгэхгүй бол гэмгүй нөхдийн нэр хүндэд халдагдан, хардагдаад байна. Эцсийн эцэст би нэг л зүйлд итгэж байна. Энэ нь зөвхөн өөртөө итгэх. Би 10 удаа допингийн шинжилгээ өгч, ямар ч зөрчил илрээгүй болохоор өөртөө л эргэлзээгүй итгэж байна. Мөн би юу идэж, ууж байгаагаа мэднэ. Харин бусдыг нь мэдэх юм алга. Тэр мэдээлэл хэрвээ үнэн бол надад маш хүнд цохилт болно. Учир нь би магадгүй дахиад түрүүлэх боломжоо ч алдсан юм билүү, хэн мэдлээ.  

-Хэсэг бүлэг залуус нэгэн телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо “Монгол Улсын аварга цолтой нэг бөх допингийн төрлийн бэлдмэл авчихаад мөнгөө өгөөгүй” гэж хэлж байсан. Энэ ч мөн адил танд эвгүй санагдсан байх. Зарим хүн таныг ч байх вий гэж хардсан нь мэдээж ...

-Хэдэн залуу тэгж ярьсан байсан. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан дээрх хүмүүсийг олж, албан ёсны хариу авахыг хүсч байна. Монгол Улсын аварга Ч.Санжаадамба “Одоо цагт барилдаж байгаа аварга цолтой бөх цөөхөн байгаа. Яг тийм зүйл болсон бол хэн гэдгийг нь нотлох хэрэгтэй” гэж хэлж байсан. Би ч санал нэг байгаа.

-Тун удахгүй цагаан сар болох гэж байгаа болохоор дээрх яриаг энэ хүргээд төгсгөе. Энэ жил айл өрхийг цагаан сар тэмдэглэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хориглосон ч таны сэтгэлд үлдсэн тэр жилийн цагаан сарыг яриулмаар санагдлаа ...

-Миний хамгийн дуртай баяр бол цагаан сар. Ер нь жил жилийн цагаан сар сайхан болдог. Манай нутгийнхан энэ баярыг ёстой л ёслол төгөлдөр тэмдэглэдэг дээ. Нар мандах үед овоондоо гарч уул, усандаа цай, сүүнийхээ дээжийг өргөдөг. Дараа нь гэр гэртээ орж ирж золгодог. Хүүхэд байхад ахмадуудынхаа гэрээр орж, амар мэндийг нь эрнэ, бэлэг цуглуулна. Ихэнх бэлэг хэдийн боов байлаа. Хэдийгээр би залуу хүн ч гэлээ Монгол Улсын аварга цолоо хүндэтгэж, өргөн дэлгэр тэмдэглэхийг хүсдэг. Өмнө нь ч тэгж хийдэг байсан. Харин энэ жил даруухан болох нь ээ.   

-Та нутагтаа жил бүрийн цагаан сараар очдог уу?

-Манай ойрын хамаатнууд хотын айл болсон болохоор сүүлийн хэдэн жилийн цагаан сараар нутагтаа очсонгүй. Гэхдээ хавар эсвэл зун нутагтаа заавал очдог.

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатартай та нэг гол (Хар цагаан ус)-д өссөн юм билээ. Та хоёрын хамт өнгөрүүлсэн цагаан сар хэр олон тохиолдсон бэ?

-Манай аав ээж Х.Цагаанбаатарын аав ээжтэй их дотно нөхөрлөдөг. Тэд залуудаа чулуун дээр “Үргэлж хамтдаа” гэсэн андын тангараг ч бичиж байсан нь одоо сийлээтэй байдаг. Харин Цагаанаа бид хоёр хамтдаа үдсэн цагаан сар гэж байхгүй ээ. Учир нь тэр нэлээн эрт аавыгаа алдсаны улмаас Дархан-Уул аймаг руу шилжсэн байсан. Харин хотод оюутан болж ирэхдээ танилцаж байлаа.

-Таныг адууг сонирхож эхэлж байна гэж сонссон ...

-Цол хүртэх болгонд сайхан сэтгэлтэй хүмүүс надад адуун сүргээсээ аль болох сайныг нь шилж бэлэглэдэг. Гэхдээ би нг их сүйдтэй уяж сойсон юм алга. Тэгээд ч бөх, морь хоёр нэг саванд багтдаггүй гэдэг шүү дээ. Эхний хугацаанд бөхийн спортдоо илүү анхаарах шаардлагатай байна. Харин зодог тайлсан үедээ амьдралынхаа хэв маягийг өөрчилж, хөдөө нутагт морио уяад, гийнгоо сонсоод суух юмсан гэж боддог.

-Тэгвэл таны спортын замнал хэдэн жил үргэлжилнэ гэж бодож байна вэ?

-Спорт бол мэдээж залуу насны ажил. Гэхдээ дараагийн ажлаа юу байхыг мэдэхгүй байна. Ямартай ч амьдрал үргэлжилнэ, хүүхдүүдээ сайн сайхан явуулахыг хичээнэ. Тэрэндээ чиглэсэн ажлыг ч одооноос хийж эхэлж байгаа. Гэхдээ намайг хэдэн жил барилдаж, ямар амжилт үзүүлэхийг миний амьдралын зөв хэвшил, цаг хугацаа харуулна. Аль болох удаан хугацаанд барилдахыг хичээнэ дээ.

-Таныг бөх сонирхогчид сайхан жудагтай эр гэх юм билээ. Үүнийг гэр бүлийн хүмүүжлээсээ олсон уу?

-Тэдгээр олон түмэнд таалагдах гэж, албаар жудагтай болж жүжиглэх гэж ийм байдал үзүүлээгүй шүү. Угаасаа би энэ спортод хайртай болохоороо тэгж ханддаг юм. Хайртай зүйлээ хэзээ ч муухай харагдуулж, бусармаг зүйл хийхийг хүсэхгүй байна. Тэгээд ч хэзээ ч допинг хэрэглэж, найраанд орохгүй. Энэ үзэл минь намайг өнөөдөр аварга цолонд хүргэсэн байх.

-Ярилцсанд баярлалаа.

 













Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Мөнхбат: 38 бөхөөс допинг илэрсэн гэдэг нь худлаа байгаасай  
Үзсэн: 14165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Judag avraga [127.0.0.xxx] 2020-02-24 20:48
Olon jil olon tvmendee hvndelgdj judagtai awarga er hvn iim bukh hvn iimel bh eostoi
Mgl [127.0.0.xxx] 2020-02-23 07:04
Uvsiihan mongoor zodood doping haadag baij magagui
мөнхэрдэнэ [127.0.0.xxx] 2020-02-21 13:09
Гүндүүгүй сайхан аварга.миний хүндэлж явдаг аваргуудын нэг юм.
Otgonbayar [127.0.0.xxx] 2020-02-21 12:41
saihan awragaa amjilt hvsie.dalai awraga bolooroi.demjdeg shvv.
ganaa [127.0.0.xxx] 2020-02-21 11:28
sain buh shuu saihan ch zaluu ireh jiliin naadmaar harah l bna amjilt husii awragaa batlaarai
uzegch bish uzegch [127.0.0.xxx] 2020-02-21 10:29
odoonii boxchuud dund er xun shig ni alga daa
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 08:46
ЭНЭ ҮЗЭЛ МИНЬ НАМАЙГ АВРАГА ЦОЛОНД ХҮРГЭСЭН БАЙХ ГЭЖ САЙХАН ХЭЛЛЭЭ . АВРАГТАА АМЖИЛТ ХҮСЭЕ .
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 07:57
Допинг бүгдэарээ хийх хэрэгтэй
B [127.0.0.xxx] 2020-02-21 05:59
Хөл хорио энэ тэр юм болоогүй байхад л цагаан сараар зодоглохгүй гээд л ард бидэнд үнэрхээд байсан хүссэн юм хүзүүгээр гэгчээр цагаан сарын бөх барилдахгүй болчихлоо.Амны билэгээс ашдын билэг гэж үнэн байна шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 02:47
Увсчууд допингийн төвийг зохицуулаад 10 жил болж байна. Мөнгө эрх мэдлээр далайлган бүгдийг зохицуулдаг Чойжилсүрэн, Нямдорж, Дорлигжав байхад цусаа урсгаад үзээд байждээ Батсуурь минь. Зайлуул Мөнхбат илжигэн халх бас гадуурхагдсан амьтан.Халхууд улс цаашаа увс халх цаашаа гээд .Уг хүн нь уйланхай дэлдэн 2 дөрвөдөөс дээр эр хүн байдаг.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-21 16:02
Zail chi
Jargal [127.0.0.xxx] 2020-02-21 00:08
Saihan awarga daa. Sar shinedee saihan shineleerei.
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 22:50
Сайхан аварга шүү, харахаар хайр хүрээд байхын. Үнэн хүчийг үздэг сайн жудагтай эр шүү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 21:25
Бас л хэлсэн үгнээс нь жудаг ханхалж бна. Санжаа аварга Мөнхбат аварга хоёр допинг хэмээх бузрыг хэрэглэдэггүй нь тов тодорхой. Монголын ард түмнтй хайртай жудагт бор аваргадаа амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 20:41
Amjilt
zochi [127.0.0.xxx] 2020-02-20 20:33
Ter jil 10 davj ulsad turuulsnii daraa Erxembayar avargatai xamt negen tsaillagand orood zeregtsej suudal taarsan yum gesen. Tegeed Erxamaa avargad "Ta bid xoer ix aztai boxchuul yum. Ulsiin naadmiin uzuur turuu avaad" gej xelsen ug n setgelees er gardaggui shuu !
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 20:08
Чи юм биш үү
Zochin [127.0.0.xxx] 2020-02-20 18:43
saikhan abarga amjilt
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 16:31
Сайн аварга даа. Улсын наадмын амжилтаас гадна. Цагаан сарын наадамд 1 түрүү, 1 үзүүр, Ерөнхийлөгчийн цомын 2 удаагийн түрүү, Генесийн барилдааны үзүүр гээд шилдэг чансаатай барилдаануудад амжилт гаргаж байсан. Одоо ч түрүү байгаа гэж найдаж бна.
монгол [127.0.0.xxx] 2020-02-20 15:48
сайхан аваргадаа хамгийн сайн сайханыг хүсэе
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 14:32
neg ni chi iumuu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 13:41
Amjil husey. Saihan avarga shu
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 11:58
Сайхан залуучууд гарч ирж байгаа.допин хэрэглээд байгаа бөхчүүдэд харамсаж байдаг шүү.ёр нь хэрэглэсэн нь барилдаж байхдаа андашгүй байдагдаа
Зочин [127.0.0.xxx] 2020-02-20 10:49
Mundag awarga shte

Бидэнтэй нэгдээрэй