Шууд Chart

Жижиг, дунд бизнес эрхлэгчид сургалтад хамрагдаж байна

2014-03-27 11:20:44

Нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв” болон Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв”-тэй хамтран “Бизнес төсөл боловсруулах арга зүй, зах зээлээ хөгжүүлэх боломж” сургалтыг зохион байгуулж байна.

Уг сургалт өчигдөр эхэлсэн бөгөөд ирэх баасан гараг хүртэл үргэлжлэх юм. Сургалтад Баянгол дүүрэгт жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг 60 гаруй иргэн хамрагдана. 
 
“Бизнес төсөл боловсруулах арга зүй, зах зээлээ хөгжүүлэх боломж” гурав хоногийн сургалтаар дүүргийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд бизнесийн болон санхүүгийн тооцооллоо зөв боловсруулахад нь зөвлөгөө өгч туслан, зах зээлээ судлах болон төсөл бичих аргачлалыг заах юм. Түүнчлэн сургалтад хамрагдсан үйлдвэр эрхлэгчдэд сертификат олгох бөгөөд энэ нь цаашид зээлд хамрагдах нөхцөлийг бүрдүүлэх ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Жижиг, дунд бизнес эрхлэгчид сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 1376 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй