Шинэ төрлийн коронавирусээс сэргийлэх зорилгоор Төв аймгийн Төв чандмань дулааны эрчим хүчний газраас албан хаагчдынхаа халууныг өдөр бүр тогтмол хэмжиж витаминжуулж эхэлжээ. Мөн байгууллагаар үйлчлүүлж байгаа ард иргэд болон албан хаагчдын гарыг ариутгаж дотогш нэвтрүүлж байна.
Төв Чандмань ДЭХГ-аар өдөрт 30-40, сард 800-900 гаруй иргэн үйлчлүүлдэг аж. Мөн албан хаагчид өдөрт 2-3 дуудлагын дагуу айл өрхөөр үйлчилж явдаг тул урьдчилан сэргийлэлт маш чухал.
Тиймээс албан хаагчдын биеийн байдлыг өдөр бүр үзэн хамгаалах хэрэгсэл, маск, бээлий, улавчаар хангасанд албан хаагчид сэтгэл хангалуун байна.
Мөн бага насны хүүхэдтэй албан хаагчдынхаа ажлын цагийг богиносгож, шаардлагатай тохиолдолд цалинтай чөлөө олгох юм байна.
Цаашдаа ч албан хаагчдаа өөрсдийнхөө дархлааг тогтмол дэмжиж эрүүл байх зөвлөмж зөвлөгөө өгөн ажиллаж байгаа гэдгээ ч хэлж байсан юм.
| Бүх албан хаагчдынхаа халууныг үзэж , тогтмол витаминжуулж байна | ||
| Үзсэн: 816 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.