![](/uploads/201403/news/thumb/29e929e1e12fdb052b4ec5a52b7b2800_x3.jpg)
Манай улс Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн “Эрхийг бодит болгох” 2013-2022 оны Инчеоны стратегийг хүлээн авч, хэрэгжүүлэх "Үндэсний зөвлөлдөх хороо"-г өнгөрсөн долоо хоногт байгуулсан.
Засгийн газраас "Үндэсний зөвлөлдөх хороо"-г байгуулснаар төрийн бүх шатны байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн болон тэдгээрийг дэмжих байгууллагууд, хувийн хэвшил зэрэг олон талт салбарын үйл ажиллагааг хамруулсан, тэдгээрийг татан оролцуулсан Инчеоны Стратегийн зорилго, зорилтод хүрэх "Үйл ажиллагааны төлөвлөгөө"-г таван жил тутамд боловсруулан хэрэгжүүлж, хэрэгжилтийн явцыг гурван жил тутамд Ази, Номхон далайн бүсийн нийгэм, эдийн засгийн хороонд тайлагнах ажээ.
Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэх, саадыг арилгах, оролцоог тэгш хангах зорилгоор НҮБ-ын Ази, Номхон далайн нийгэм, эдийн засгийн хорооноос зарлаж буй гурав дахь арван жилийг албан ёсоор хүлээн авах ёслол, уулзалт семинарыг өчигдөр Төрийн ордонд зохион байгууллаа.
Дээрх үндэсний хэмжээний уулзалт семинарт 14 орны төлөөлөгч болон 21 аймаг, есөн дүүрэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг төрийн, төрийн бус байгууллагуудын төлөөлөл бүхий 800 орчим төлөөлөгч оролцсон байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах "Үндэсний зөвлөлдөх хороо"-той боллоо | ||
Үзсэн: 958 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.