Шууд Chart

Японы тамирчин тэргүүллээ

2014-03-27 11:55:18

Уран гулгалтын 2014 оны  дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Японы Сайтама хотод эхэлсэн. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хосын болон бүжгийн хосын төрөлд аваргуудыг тодруулна. 

Тэмцээний хуваарийн дагуу өчигдөр болж өнгөрсөн эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрт Сочигийн олимпийн тавдугаар байрын шагналт Японы Тацуки Мачида түрүүллээ.
 
Эрэгтэйчүүдийн богино үзүүлбэрийг Японы Тацуки Мачида 98.21 оноогоор тэргүүлсэн бол Испанийн Хавьер Фернандес 96.42 оноогоор удаалж, Сочийн олимпийн аварга Японы Юзуру Ханю 91.24 оноогоор хүрэл медаль хүртжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Японы тамирчин тэргүүллээ  
Үзсэн: 1101 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй