![](/uploads/201403/news/thumb/6a2170354a595308aa5e3da0753d6d38_x3.jpg)
Ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан Монгол Улсад БНХАУ-аас хөрөнгө оруулагчдын Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон яам, агентлагийн удирдлагуудтай хийсэн уулзалт Гадаад харилцааны яаманд боллоо.
Уулзалтад БНХАУ-ын 100-аад компанийн захирал, удирдлага оролцсон бөгөөд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шяолун оролцож, хоёр орны эдийн засгийн харилцааг улам бүр сайжруулан хөгжүүлэх асуудлаар БНХАУ-ын хөрөнгө оруулагчидтай Ерөнхий сайд Н.Алтанхуяг биечлэн уулзаж байгаад талархал илэрхийлээд Хятад Монголын харилцан ашигтай хамтын ажиллагааг улам бүр хөгжүүлэхийн төлөө чармайн ажиллана гэдгээ илэрхийллээ.
Энэхүү ажил хэргийн уулзалтад Засгийн газрын холбогдох яам, агентлагуудын удирдах ажилтнууд оролцож, БНХАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагч компаниудын төлөөллийн сонирхсон асуултад хариулт өгчээ.
Хөрөнгө оруулагчдын уулзалт боллоо | ||
Үзсэн: 1046 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.