Шууд Chart

Эх хэлний өдрийг тохиолдуулан Цахим орчинд алдаагүй, зөв бичихийг уриалж байна

2020-02-21 15:27:17

Олон улсын Эх хэлний өдөр өнөөдөр тохиож байна. 1999 онд ЮНЕСКО жил бүрийн хоёрдугаар сарын 21-ний өдрийг "Олон улсын эх хэлний өдөр" хэмээн зарласнаас хойш өдгөө дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг болсон.

"Олон улсын эх хэлний өдөр"-ийг улс орнуудын соёлын ялгаа, дэлхий дээрх бүх эх хэлүүдийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор дэлхийн олон улс оронд тэмдэглэн өнгөрүүлдэг.

1952 онд Бангладеш Улсын иргэд өөрсдийн эх хэл болох Бангла (Бэнгали хэл гэж ч нэрлэгддэг) хэлээ авч үлдэхийн төлөө тэмцэл өрнүүлж байсан бөгөөд Бангладеш Улсад хоёрдугаар сарын 21-ний өдрийг Эх хэлний өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдгээс Олон Улсын эх хэлний өдөр үүссэн түүхтэй. 

Тэгвэл энэ өдрийг Монголын сайтын холбооны зүгээс Цахим орчинд Монгол хэлээрээ алдаагүй, зөв бичиж хэвшихийг уриалж байна. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Эх хэлний өдрийг тохиолдуулан Цахим орчинд алдаагүй, зөв бичихийг уриалж байна  
Үзсэн: 918 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй