Шууд Chart

Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо

2020-02-21 16:02:46

Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд спортын зургаан төрөл шинээр нэмэгдэж, улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулагдлаа.

Үндэсний шигшээ багийн албанд харьяалагддаг олимпын ес, паралимпийн долоо, нийт 16 спортын төрөлд гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүр, биатлон, 3х3 сагсан бөмбөг шинээр нэмэгдэж, Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо.

Шинээр нэмэгдсэн зургаан холбооны эхлэл болгож гимнастик, ширээний теннис, шатар, тэшүүрийн холбооны удирдлагатай “Токио-2020” зуны олимпын наадам, “Бээжин-2022” өвлийн олимпын наадамд оролцох баг тамирчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгууллав.

Ингэснээр дээр дурдсан спортын төрлийн шигшээ багийн тамирчид гадаад, дотоодын тэмцээн, уралдаан, хамтарсан бэлтгэл цугларалт зэрэгт оролцох зардал улсын төсвөөс шийдэгдэх юм.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагч Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц "Монголын баг тамирчдыг олимпийн болон олимпийн бус төрөл гэж ялгалгүйгээр спортын төрөл бүрт, тамирчин болгонд улсын дэмжлэг туслалцааг жигд хүртээмжтэй байлгах зорилгоор Үндэсний шигшээ багийг өргөжүүлж, шинээр спортын 6 төрлийг нэмлээ. Улсаас өгч буй боломжийг алдалгүй амжилтаа ахиулахыг хүсье" гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Үндэсний шигшээ баг нийт спортын 23 төрөлтэй боллоо  
Үзсэн: 624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй