![](/uploads/202002/news/thumb/f6295bfad808f1882d35e3c54aa60deb_x3.jpg)
Монгол Улсын Засгийн газрын нөөц хөрөнгө, Азийн хөгжлийн банкны тусламжаар өнөөдөр шинэ коронавируст халдварын хариу арга хэмжээнд өндөр хүчин чадал бүхий орчин үеийн зөөврийн дижитал рентген аппарат, нэр бүхий найман хэрэгслээс бүрдсэн иж бүрэн хувийн хамгаалах хэрэгслийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица болон ЭМЯ-ны удирдлагууд нийслэлийн 8 дүүрэг, 10 аймгийн нэгдсэн эмнэлэг, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвд хүлээлгэн өглөө.
Олон улсын байгууллагууд, Монгол Улсад суугаа Элчин сайдын яамд ийнхүү тусламжийн гараа сунгаж байгаад Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл талархал илэрхийлээд энэ нь ДЭМБ-ын тэргүүлдэг Эрүүл мэндийн кластерийн хурлын үр дүн болохыг тэмдэглэлээ.
Өндөр хүчин чадалтай зөөврийн дижитал рентген аппарат, иж бүрэн хувийн хамгаалах хэрэгсэл өглөө | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.