Шууд Chart

Кувейт Улсад шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 9 болжээ

2020-02-26 10:34:21

Кувейт Улсад хоёрдугаар сарын 24-ний өдөр шинэ коронавирусний халдвар авсан анхны тохиолдол илэрснээс хойш халдвар авсан хүний тоо өсч өнөөдрийн байдлаар нийт 9 тохиолдол бүртгэгдээд байгаатай холбогдуулан Монгол Улсын Элчин сайдын яамнаас дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

- Кувейт Улсын Эрүүл мэндийн яамнаас нийт иргэдэд хандаж эрүүл мэндийн зөвлөмжийг сайн мөрдөж, албан ёсны мэдээллийн сувгийг ашиглах;

- Халдварын голомт бүхий дүүрэгт аль болох зорчихоос зайлсхийх, онцгой шаардлагагүй бол эмнэлгүүдээр явахгүй байх;

- Кувейт Улсын Эрүүл мэндийн яамнаас өгч буй дараах зөвлөмжийг өдөр тутмын амьдралдаа чанд мөрдөж өөрийгөө болон гэр бүлийн гишүүд, ойр дотны хүмүүсээ вирусын халдвар авахаас урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлэх. Үүнд:

  • Олон нийтийн газар, эмнэлгээр аль болох явахгүй байх, явах тохиолдолд амны хаалт зүүх;
  • Онц шаардлагагүй бол эмнэлгээр явахгүй байх, амьсгалын замын өвчний шинж тэмдэгтэй хүмүүсээс зай барих;
  • Амны хаалт /маск/тогтмол зүүх;
  • Гараа урсгал ус, савангаар 30 секундаас дээш сайн угаах;
  • Гар халдваргүйжүүлэгч байнга хэрэглэх;
  • Бохир гараар нүүр, нүд, ам, хамарт хүрэхгүй байх;
  • Ханиалгах, найтаах үедээ ам, хамраа дарж байх;
  • Түүхий ногоо, хүнсийг бүрэн боловсруулж хэрэглэх;
  • Шувуу зэрэг ан амьтнаас хол байх зэрэг болно.

Хэрэв танд халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл түргэн тусламжийн 112 (24 цагаар ажиллаж буй), өөрийн оршин сууж буй дүүргийн эмнэлгийн шуурхай дугааруудад болон Элчин сайдын яамтай шуурхай холбогдож санал, хүсэлтээ өгч, мэдээлэл авна уу.

Элчин сайдын яамны 24 цаг ажиллах утасны дугаар: +96599064541, +96599105197.

Мөн иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, өвчний тархалтын нөхцөл байдал, Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ЭСЯ-ны “Embassy of Mongolia to the State of Kuwait” фэйсбүүк хуудаснаас мэдээлэл авахыг зөвлөж байна.

МОНГОЛ УЛСААС КУВЕЙТ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ


Кувейт Улсад шинэ коронавирусний халдвар авсан хүний тоо 9 болжээ   
Үзсэн: 1183 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй