![](/uploads/201403/news/thumb/d97eb2486318825b982e21b54da6f21a_x3.jpg)
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, “Хустайн цогцолборт газар” төвийн Удирдах зөвлөлийн дарга Н.Энхболд нар Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг “Хустайн цогцолборт газар” төвөөр цаашид 10 жилийн хугацаатай гүйцэтгүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурлаа.
Тахь адууг сэргээн нутагшуулж эхэлсэнтэй холбоотойгоор Төв аймгийн Алтанбулаг, Аргалант, Баянхангай сумын нутгийн заагт орших Хустайн нурууны хэсэг газрыг 1993 онд улсын тусгай хамгаалалтад авснаас хойш одоог хүртэл уг газрын менежментийг төрийн бус байгууллага хариуцан ажилладаг аж.
Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үүргийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэсний дагуу “Хустайн байгалийн цогцолборт газар” төв-ТББ, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээ байгуулан гүйцэтгэж байгаад гэрээний хугацаа дууссан байжээ.
Тиймээс хугацааг сунган ажиллахаар дээрх гэрээнд гарын үсэг зурсан байна. Хустай төв нь "Хустайн байгалийн цогцолбор"-т газрын экосистем болон түүх, соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, дэлхийд нэн ховордсон зэрлэг адуу тахийг сэргээн нутагшуулах, олон улсын хэмжээнд сургалт судалгаа зохион байгуулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.
Хустайн цогцолбор газрыг төр, ТББ хамтран хамгаална | ||
Үзсэн: 1589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.